Мисс Гэрэлчулуун хамраа өндөрлүүлж, нүүрээ янзлуулсанаа хуваалцлаа

Топ өргөмжлөл хүртээгүй ч топын дайтай загвар өмсдөг мисс, жүжигчин Б.Гэрэлчулуун өдгөө гэрийн эзэгтэйн үүргээ ягштал биелүүлж, онлайн азтан шалгаруулсаар сууна. Б.Гэрэлчулуун хувийн бизнес эрхэлж, тун ажин түжин амьдарч буй.

“Тусгай салаа” киноны Номингийн дүрээр олонд танигдаж, үзэсгэлэнт царай, өндөр нуруу, гоолиг биеэрээ эрчүүдийн анхааралд өртөөд байсан тэрээр нүүрэндээ гоо сайхны мэс засал хийлгэжээ. Б.Гэрэлээ “Гоо сайханы мэс заслын тухай” группт уутанцар арилгах тарилга хийлгэсэн тухайгаа бичжээ.

Тэрээр “Энэ группд анх пост оруулснаас хойш надад зөвлөгөө өгсөн бас мэдээллээ хуваалцсан бүсгүйчүүддээ баярлалаа.Зөвлөгөөний дагуу Карантинаар их том алхам анх удаа өөртөө нүүрэндээ хийлээ дээ.Миний нүдний доорх Уутанцар 14 хоногийн дараа #byebey болох ТАРИЛГАА хийлгэсэээн. Тэгээд ШОНТГОР ийм эгдүүтэй хамартай болчихсоон. Их сэтгэл хангалуун амьтан ирээд цуйван сэгсэрч өгөөд байгаамаа нөхөртөө.

Та нарынхаа зөвлөсөн солонгост мэргэшээд ирсэн мундаг эмч дээр очсондоо бас happy байна шүү. Эмчийн туршлага бас байдаг юм байна.Өдөр болгоныхоо эдгэрэлтийн үр дүнг хамт хуваалцнаа.

Өнөөдөр бол эхний өдөр…Маргааш жаахан нүдний өөх хайлах явц явагдах учраас хавдана.Тэхдээ Day-2 гээл уулзацгаая.Ааа хамар бол янзын юм байнааа Би ерөөсөө шимэгдсэнийх нь дараа ИМПЛАНТ хийлгэхээр шийдэв шдээ” гэж бичжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *