Жүжигчин Гэрэлээ тээгч эхээр Ихэр Хүүхэд төрүүлсэн үү?

“Маск” продакшны ганц сор нь болсон жүжигчин А.Гэрэлцэцэг төрийн албан хаагчтай дэр нэгтгэсэн гэх яриа гараад бишгүй удав. Өөрөөсөө дүү залуутай үерхэж, хайрын баланд мансуурч явсан А.Гэрэлцэцэг нас ахиад ч тэр үү тун намбалаг болсон.

Удтал хүүхэдгүй явсан Гэрэлээ маань тээгч эхээр ихэр хүүхэдтэй болсон гэх яриа дэгдэж эхлэв. Нээрэн л урлаг соёлын арга хэмжээ, энд тэндхийн хүлээн авалтанд жирэмсэн явж харагдаагүй болохоор үнэний ортой л юм. Гэнэтхэн л хадмын хаяа түшиж, ганц бие амьдралдаа цэг тавьсан тэрээр ихэр хүүхэдтэй болохыг мөрөөдөж байсан байх.  

Харин түүний нөхрийн хувьд орон нутгийн сонгуулиар дүүрэгт нэр дэвшсэн нэгэн. Гэсэн хэдий ч сонгууль дуусмагц том албан тушаалд суугаад авсан гэх. Хоёр хүүхдийн эцэг. Хонгорхон Гэрэлээгийн араас уйгагүй явж байгаад өөрийн болгосон гэж байгаа. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *