Mrs.M-г Yзэн Ядax арми үүссэний учир юу вэ?

Монголын хип хоп урлагт ноёрхлоо тогтоож, өөрийн байр сууриа дархлаад амжсан реппер Mrs.M олон фэнүүдтэйгээ эн зэрэгцэх “ү зэн я.дагчид”-тай болжээ. Учир нь хэдхэн сарын өмнө Өмнөд Солонгосын эрэгтэй хамтлагийн нэгэн гишүүнийг эмэгтэй хүнээс ялгаагүй хэмээн хувийн үзэл бодлоо инстаграмдаа илэрхийлсэн нь к-поп сонсдог охид, залуус өсвөр үеийнхний дургүйг хүргээд амжсан. Тэр бүү хэл Солонгос улсад Mrs.M-ийн талаар матаас хүрч, хариуцлага тооцоход хүргэсэн байдаг.

Аргагүй л дэлхийг байлдан дагуулж буй к-поп сонсогчдын дургүйцлийг хүргэвэл ямар шан хүртдэгийг Mrs.M биеэрээ харуулав. Бүр улс дамнаж, хов живэнд өртдөг болсон хорвоо. Хэрэг ингээд ч намжихгүй байгааг “Adicto” брэндийн сурталчилгаанаас харж болно.

Бүтээгдэхүүн сурталчлах гэсэн боловч түүний дууг сонсохгүй, гаргасан клипийг үзэхгүй, барьсан бүтээгдэхүүнийг нь худалдаж авахгүй хэмээн дайрч эхлэв. Бүр цаашилбал к-поп сонсдог хүүхдүүд шүтдэг дуучин, хамтлагийг нь муулсан Mrs.M-ийг одоо хүртэл ү.зэн я.даж, арми байгуулах дээрээ тулав бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *