Нэвтрүүлэгч Чимгээ сард 7 сая төгрөгийн цалинтай гэв үү?

МҮОНРТ-ийн нэвтрүүлэгчид он удаан жилийн хур туршлагатай, залгамж халаагаа сайн бэлддэг болохоор үндэсний телевизийн нэвтрүүлэгчид хамгийн сайн нь.

Тэр тусмаа нэвтрүүлэгч Г.Чимгээг хүмүүс онцолж, Төрийн хүндэтгэлийн концерт, гоо бүсгүйн наадам гэхчлэн олон арга хэмжээг урин хөтлүүлдэг. МҮОНТ-ийн нүүр царай болсон нэвтрүүлэгч “Монгол” HD телевизэд ирээд цөөнгүй жил боллоо.

Нэвтрүүлэгч С.Чимгээ ажлаа солихдоо сарын 7 сая төгрөгийн цалин авахаар гэрээ байгуулж, шинэ ажилдаа уригдан ирсэн гэлцдэг. Нэвтрүүлэгч С.Чимгээ телевизийнхээ “Авъяаслаг монголчууд” шоуг хөтөлж үзсэн.

Тэгэхдээ хэд хэдэн “амны алдаа” гаргаж, олон нийтэд шүүмжлүүлж байсан билээ. Мөн телевиздээ өөрийн нэрийн ток шоутай болсон.

Заримдаа хэт гял цал, оролцогчийнхоо хажууд тогос шиг гоёдог, эсвэл илт нөгөө хүнээ доош нь хийсэн, эвгүй байдалд оруулсан мэдрэмжгүй асуулт асуух зэрэг алдаа дутагдал гаргачихдаг “гэмтэй”.

Гэхдээ энэ бүхнийг үл тоож, нэвтрүүлэгч С.Чимгээгийн ток шоунд оролцох сонирхолтой зочин олон байдаг.