Камертоны Мээдээ өнчрүүлж орхисон Охиндоо ганц төгрөг ч өгдөггүй гэв!!!

“Яг түүн шиг” шоуны хагас финалын ялагчаар тодорсон “Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар буюу Мээдээ таван сая төгрөгийн шагналаа хүмүүнлэгийн үйлсэд зориулахаа мэдэгдсэн.

Тухайлбал, авьяаслаг дуучин залуу маань ЭХЭМҮТ-д нэг сая төгрөгөөр хүүхдийн живх авч хандивлах бөгөөд мөн нэг сая төгрөгөө Ахмадын асрамжийн газарт буй хөгшчүүдэд гарын бэлэг өгөхөд зориулна гэсэн.

Түүний энэ сайхан сэтгэлийн талаар амаа олохгүй магтаж суугаа сонсогч фэнүүдийг нь хараад нэгэн бүсгүй ихэд бухимдсан юм байх.

Тэр нь дуучин Мээдээгийн анхны эхнэр болох Р.Есүй гэгч бүсгүй. Дуучин Р.Лхамаагийн төрсөн дүү тэрбээр анх О.Балжинням аваргын бэр гэдгээрээ олонд танигдаж байлаа.

Гэвч анхны амьдрал нь бүтэлгүйтэж, бяцхан хүүгээ хөтлөн төрхөмдөө буцсан Р.Есүй төд удалгүй дуучин Мээдээтэй ханилж буйгаа олонд зарласан.

Гэр бүлийн амьдрал зохиож хэрэндээ л аз жаргалтай байгаагаа зарлаж явсан дуучин залууд Р.Есүй охин төрүүлж өгсөн юм билээ. Харамсалтай нь, тэдний гэрлэлт талаар өнгөрч дуучин Мээдээ эхнэр хүүхдээ орхиод багагүй хугацааг үдсэн.

Түүгээр ч барахгүй, жил гаруйхны өмнө дахин эхнэр авч, үрийн зулай үнэрлээд байгаа. Хэдийгээр дуучин залуугаас салснаа нууцалж байсан ч, Р.Есүй бүсгүй өдийг хүртэл хүүхэддээ ганц ч төгрөг өгч үзээгүй нөхөр нь шагналын мөнгөө сайн үйлсэд зарцуулна хэмээн том амлахыг дуулаад тэссэнгүй.

“Хаха, хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгө (цалингийн доод хэмжээ) нэг сар ч өгөөгүй, Монгол Улсын шүүхийн шийдвэрийг гүйцэлдүүлж үзээгүй хүн юу юунд хандив өргөчихөв өө. Яг энэ аймшигтай худлаа дүрэнд хууртаж явлаа. Бурхан минь, бүү үзэгд” хэмээн бичиж, булайг нь нийтэд дэлгээд авлаа.