Цэцэг Охиноо аав руу нь явуулжээ

Жүжигчин, инфилюсер Б.Цэцэг ганц бие ээжийн амьдралыг сонгоод удаж буй.

Тэрээр өнөөдөр охиныхоо 7 насны төрсөн өдрийг тэмдэглэж өгчээ. Экс нөхөртэйгөө эв түнжинтэй, найрсаг харилцаатай байдаг тэрээр охиноо аавтай ойр дотно байлгадаг “ухаалаг” эмэгтэй.

Хөл хориотой энэ өдрүүдэд охиноо аавтай нь түр байлгаж байгаа гэдгээ өөрийн фенүүддээ дуулгасан байна. Өнгөрсөн жил охиных нь төрсөн өдөр УИХ-ын сонгуулийн ажлуудтай давхцсан учраас 6 насны төрсөн өдрийг нь тэмдэглэж чадаагүй аж. Тиймээс энэ жил хөл хориотой ч, энхрий хайртай ганц охины төрсөн өдрөө нижгэр тэмдэглэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *