Модел Одгэрэлийг “Мөнхийн Залуу” гэдэг шалтгаан нь тэс өөр байж

Топ модель Э.Одгэрэл Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн орон зайгаа хэдийнэ үүсгэж, залууст үлгэр дууриалал болж буй нэгэн билээ. Э.Одгэрэлийн гаргасан жимээр загвар өмсөгч охид, залуус хүмүүжиж, төлөвшиж, чадавхжиж байна. Түүний хэлсэн үгнүүдээс ишлэл болгон хүргэж байна.

“АПУ компанийн цэвэр усны рекламанд тоглосон маань надад мөнхийн залуу гэх тодотгол авчирсан болов уу. Тухайн үед рекламанд тийм үг байсан юм. Түүнээс хойш ийм тодотгол дагах болсон.”

“Намайг хүүхэд байхад маш олон номын сан байсан. Үүнийг одоо сэргээмээр байна. Ашиглалтад орж байгаа хороолол бүр номын сантай болмоор байна”.

“Эмэгтэйчүүд нөхрөө ТА гэж дуудах нь их сайхан сэтгэгдэл төрүүлнэ”.“Сэтгүүлч, нэвтрүүлэгчид Монгол хэлээрээ зөв ярих хэрэгтэй. Наад зах нь уулга алдахдаа “гайхалтай” гэж хэлж сурах хэрэгтэй”.

“Ухаантай, түшигтэй эрчүүдийг бий болгохын тулд эмэгтэйчүүд бүх сэтгэлээ зориулах хэрэгтэй”.

“Би загвар өмсөгч болоогүй бол гэрийнхэнийхээ зөвлөж байснаар эмч л болох байсан байх”.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *