Алдаж унасанч дахин босч байгаа Амархүү шинэ ажилдаа оржээ

Оросын «Народный артист-3» (2006) дууны тэмцээний ялагч, «Премьер-министр» хамтлагийн гишүүн Б.Амархүү дуучин маань саяхан амьдралдаа алдаа гаргасны улмаас өргөст торны цаана хүртэл ороод авсан билээ. Тэгвэл чадварлаг дуучин маань өөрийн гэмээ ухаарч өдгөө эрх чөлөөтэй болсон бөгөөд цаашид дахин алдаа гаргахгүй гэдгээ илэрхийлсэн.

Ингээд тэр шинэхэн ажилдаа шамдан оржээ. Тодруулбал тэрбээр “Amarkhuu VOCAL School” хэмээн Монгол-Оросын хамтарсан дуулаачийн шинэ сургууль нээн залуучуудад дуучин болох гарааг нь эхлүүлэх боломжийг өгч байгаа ажээ.

Б.Амархүү өөрийн сургуулийнхаа талаар “Та, мөн таны хүүхэд дуулж сурмаар байна уу? Дуртай дуугаа дуулж сонороо мялааж. Тайзан дээр, гэртээ, караокед, үр хүүхэдтэйгээ, найз нөхөдтэйгээ хамтдаа дуртай дуугаа дуулмаар байна уу?дууны ертөнцөөр Амархүүтэй хамтдаа аялцгаах уу? Халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн, ариутгал халдваргүйжүүлэлт тогтмол хийж. Та бүхний эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлж ажиллахын төлөө бид хичээх болно.” хэмээн танилцуулжээ.

Мөн өөрийн хуудсаараа дамжуулан “За ингээд Amarkhuu Vocal сургууль ирээдүйн сургачиддаа зориулж дуулалтын орчин зэргээ дээд зэргийн супер байх ёстой гэдэг утгаараа хамгийн сүүлийн үеийн техникээр хөрөнгө оруулж байгаадаа баяртай байна” хэмээн ярьжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *