Баян Баясаа-н баян болсон гэх НУУЦ…

“Баян” Баясааг танихгүй хүн үгүй биз ээ. Тэгвэл энэ эрхэм маань өөрийн том охиноо олон ил болгожээ. Тэрбээр өөрийн хуудсаараа дамжуулан охиндоо төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна.

“Баян” Баясаа хэмээн нэрлэгддэг жүжигчин Ж.Баясгалан гэргий З.Мөнхтуяагийн хамт “Чин зүрх” нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. Тус бүтээлээ тэд саяханаас youtube сувгаар цацсан бөгөөд 10 мянга орчим хандалт авчээ.

Тэрбээр урлагийн мэргэжилтэй ч, уул уурхайн салбарт бизнес эрхэлдэг бийлэгжүү нэгэн. Найзуудынхаа уран бүтээлийг спонсорлодог ч гэх нь бий. Харин түүний гэргий Э.Мөнхтуяа бүжигчин бөгөөд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг дүүргэсэн аж.

Анх “Бодлын хулгайч” кинонд гол дүрийн найзын дүрд тоглон дэлгэцийн уран бүтээлд орсон тэрээр “Үргээлэг” 1,2 киногоор кино урлагт цахиур хагалсан жүжигчин Ж.Баясгаланг хүмүүс сайн мэдэх байх.  Уран бүтээлч нөхдөө санхүүгээр дэмждэг учир түүнийг “Баян” Баясаа хэмээн хочилсон аж. Тэрээр “Үүрт гоулд” алтны компанитай бөгөөд Баян хоч нь зохисон гэмээр бийлгэжүү нэгэн гэдэг.

Харин тэр олны өмнө харагдахаа болиод бараг жилийн нүүр үзэж байна. Учир нь өнгөрсөн оны хавар аваарт орон хүн бэртэл авсан билээ. Уг явдлыг эргэн сануулбал машинаар уралдах хоббитой тэрбээр ээлжит уралдаанаа хийж яваад осолд орон нуруу нугасандаа хүнд гэмтэл авсан түүний амь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *