Жүжигчин Дөлгөөн:“Миний арьс өндөг шиг өөгүй хүн биш ээ”, ийм байгаадаа л…

Сүүлийн үед сошиал орчин дахь олны танил, инфлюнсер хүмүүсийн хэт их филтер ашигласан, ганган чамин зургуудыг харж өөрийгөө бусадтай харьцуулж, голох өсвөр үеийнхэн ихсэх болсон нь судалгаагаар батлагдсан.

Харин үүнийг ухамсарласан жүжигчин О.Дөлгөөн филтер ашиглаагүй, будаггүй зургаа постолж ийн бичжээ:

Өчигдрийн стори үзээд арьсны минь гоёыг гайхаж тийм болохыг хүссэн охидууд зөндөө захиа илгээжээ. Үгүй ээ.

Би тийм өндөг шиг өөгүй бишээ. Крем бас гэрлийн тусгалаар өөгүй гарчээ.

Гол нь арьсаа эрүүл чийглэг байлгаад байгаадаа л сэтгэл хангалуун амьдаръя л даа тиймээ.

олон охидууд баярлалаа урам өгсөнд гэсэн утгатай захиа илгээжээ….