Алдармаа кинонд тоглож Оюунтуул бараа сурталчилж явна даа

Нэгэн цагийн дуулиант асуудлыг үүсгэсэн хүмүүс бол жүжигчин Оюунтуул, Алдармаа нар билээ. Үл ойлголцол зэргээс болж шүүх цагдаадаа тулж эцэстээ нэг нь шо.р.онгийн хаалга татах хүртэл явсан. Алдармаа нь шоронд хо.ригдоод гарсан ба Оюунтуул нь хохирогч болж таарсан.

Харин Алдармаагийн хувьд шоронд байсан үйл явдлаараа кино хүртэл хийгээд амжсан юм. “Эхиймаа” кино нь түүний шоронд байсан үйл явдал дээр сэдэвлэсэн уран сайхны кино билээ. Цогбадрах овогтой Алдармаа нь 1985 онд төрсөн. Жүжигчин мэргэжилтэй гэнэ. Соёлын Тэргүүний Ажилтан цолтой. Ц.Алдармаа шо..ронгоос суллагдсаныхаа дараа жүжигчний уран бүтээлээ үргэлжлүүлж хэд хэдэн кинонд тоглосон билээ. Түүний тоглосон кинонуудаас дурдвал. Ядуугийн зовлон 2, Хөөрхөн шулам МУСК  Би дурламаар байна МУСК. Маш нууц 2: Байтаг богд. Яллагч МУСК. Нинжин сэтгэл МУСК. Буруу өрөг МУСК.  Эхиймаа МУСК.  Өвөл МУСК гээд маш олон кинонд тогложээ. Өөрөөр хэлбэл тэр киноны ертөнцөд маш эрэлттэй нэгэн гэдгээ уг дүрүүдээрээ харуулсан байна.

Харин жүжигчин Дариймаа овогтой Оюунтуул маань 1979 онд төрсөн. Алдармаагаас 6 эгч юм. Мөн Соёлын Тэргүүний Ажилтан цолтой. Тэр бас хэд хэдэн кинонд тогложээ. Зүрхэнд дуссан нулимс МУСК. Улаанбаатар би чамд хайртай МОАК. Онцгой даалгавар МУСК. Хадмын хайр МУСК  зэрэг кинонууд тоглоод байна. Мөн үүнийхээ хажуугаар тэр өөрийн сошиал хуудсанд идэвхитэй нэгэн бөгөөд хааяа хааяадаа бараа бүтээгдэхүүн сурталчилгаа хийчихдэг нэгэн гэнэ. Сошиал инфлювенсерийн нэг гээд хэлчихэд буруудахгүй л байх. “Шинэ үе” продкашны гишүүн байсан тэр нэг хэсэг тусдаа гарч жүжигчин Туяагийн хамтаар T&T продакшн гэгчийг байгуулж байсан ч удалгүй буцаад “Шинэ үе” продакшндаа буцан орсон билээ.

Ямар ч байсан хоёр бүсгүй маань өөрсдийн салбартаа амжилттай явж байгааг хараад баярлах хүмүүс зөндөө бий. Муу муухай бүхэн ард хоцорсон. Мундаг ирээдүйтэй жүжигчиддээ ирээдүйнх нь уран бүтээл, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *