Ардын Ч.Ганхуяг:Б.Үйлст эмчид үргэлж гомдолтой явдаг гэж хоолойгоо зангируулан хэлсэн байдаг

Миний том хүүг буруу эх бариж авсан эмч Б.Үйлст гуай байсан юм. Сүүлийн үед хайхрамжгүй эмч нарын буруугаас болж дөнгөж төрсөн нярай хүүхэд болон ээжүүд насан туршын амьдралаараа хохирч байна.

Өнөөдөр манай улсад төрөх эмнэлэг хэдхэн байдаг. Тэдгээр эмнэлэгүүдэд цөөн хэдэн олонд танигдсан мундаг чадварлаг гэх нэр бүхий эмч нар ажилладаг. Гэтэл нөгөө сайн гэх нэртэй эмч нар бүхэл бүтэн айл гэрийн амьдралыг орвонгоор нь эргүүлж сүүлийн үед улам ихэр ийм асуудал гарах болжээ.

Энэ асуудал өнөөдөр хүртэл нийгэм олон нийтэд нээлттэй байдаггүй. Хүчин мөхөс зарим хэсэг хүмүүс өөрийн хувь заяатайгаа эвлэрэн хүүхдээ бусдаас нууж өсгөхөөс өөр аргагүй болдог. Би олон ийм гэр бүлтэй таарч байсан. Энд юун тухай өгүүлэх гэж байна вэ гэвэл бид өнгөрсөн 10 дугаар сард Хүний гавъяат эмч Б.Үйлст 22 настай бүсгүйн оношийг тогтоож чадаагүйн улмаас хэвтэрийн байдалд оруулсан гэх мэдээлэл ирж байсан.

Тэгвэл нөгөө олон алдар нэр зүүсэн гуншинтай Үйлст эмч 16 жилийн өмнө нэгэн эхийг буруу төрүүлж, хүүхдийг нь бүтээсэнээс хүү тархины саажилттай болон өдгөө хүртэл хорвоогийн бор өдрүүдийг өнгөөж байна.

Үүнийг өгүүлэх учир нь Үндэсний шуудан сонины 2013 оны 11 сарын 18ны 263 дугаар сонинд сэтгүүлч Б.Ганчимэг  Сангийн  дэд сайд асан Ч.Ганхуягтай хйисэн нэгэн ярилцлага өөрийн эрхгүй анхаарал татсан юм. 16 жилийн өмнөх явдлыг Сангийн  дэд сайд асан Ч.Ганхуяг олон нийтэд ил болгон хэлсэн байдаг юм.

Уг ярилцлагад Ч.Ганхуяг  өөрийн том хүүгээ хэрхэн төрөхийн хүндрэлээр хөгжлийн бэрхшээлтэй болсон талаар дурьдсан билээ. Тэрээр миний амьдралд том хүүг минь шударга бус хувиарлалтаар ийм байдалтай төрүүлж өгсөн гэж би үзэхгүй. Учир нь тэр хүний буруутай үйлдэл буруу шийдвэрээс болж хүүхэд минв өнөөдрийг хүртэл шаналаад хэвтэж байна.

Өнөөдөр миний хүү 16 нас хүрч Монгол улсын бүрэн эрхтэй иргэн болсон.Гэтэл хүү минь ямар чхариуцлага үүрэх чадваргүй. Учир нь  түүнийг төрөх тэр өдөр нь бяцхан хүүд минь амьдралых нь хамгийн хүнд ачааг үүрүүлчихсэн. Энэ улс  …Энэ хүн …Насаараа нэг өрөөнд тэргэнцэр дээр  , тархин дотороо цоожлоостой өөрийгөө удирдаж чадахгүй сууна гэдэг….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *