Дуучин Сэрчмаа:Ямар аймap юм бэ Vхээч чи, 2 охин чинь…. гэсэн олон xapаал ирж байна…

Дуучин Батчулуун, дуучин Сэрчмаа нарын сошиалд тавьсан бичлэг олон нийтийн дургүйцлийг хүргэж, сошиалг шуугиулсаар байна. Тус бичлэгтэй холбоотойгоор олон нийтээс уг хэргийг цагдаагийн байгууллага шалгахыг хүсч, 2 дуучныг ард түмнээс уучлалт гуйхыг шаардсаар байна. Никитон хамтлагийн дуучин Батчулуун цахимаар ард түмнээс уучлалт гуйсан байгаа. Удалгүй дуучин сэрчмаа мөн ард түмнээс уучлалт гуйжээ.

Тэрээр цахим хаягтаа: “Ард түмнээсээ Уучлал хүсч байна. Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа нэвтрүүлэгт орсон ахыгаа хүргэх гээд хамт явж байхдаа Бачка ахыг онигоо яриач гээд тэгээд ах ярисанг тасдаж аваад сэвжээ. Лайв хийе гэдэг миний буруу, хувь хүнийхээ хувьд инээд муутай хүн утсаа барьж сууж байгаад юуг нь ч мэдэлгүй инээсэндээ бас уучлал хүсч байна.

Цахим орчинд хэлэх үг, хийх хөдөлгөөнөө хянаж явахгүй бол ямар том алдаа гарах вэ гэдгийг энэ алдаан дээрээсээ ухамсарлаж ойлгож авлаа. Та бүхнээсээ маш том уучлал хүсч байна

Миний утсан дээр “vхээч чи” 2 охин чинь хvчиндvvлэг гэсэн олон ха.р.аал доромж, пэйж, группүүд дээр бас битүү ирж байж суухад хэцүү байна. Бид унасан нэгнээ дэвслэж хаядаг хүмүүс биш биз дээ.
Энэ хэцүү цаг үед биенээ дархлаагаар инээгээд дэмжие гэсэн миний лайв бүх юм миний буруугаас боллоо. Би #Эх хүн #Ээж хүн юу гэж хүчинг дэмжих вэ хүмүүс минь. Гэмт хэрэгтэн болсон юм шиг сэтгэгдэл төрж шаналж уйлж сууна. Нийгэмд болж байгаа өвчин зовлон эмэгтэйчүүд хүүхдүүдэд чадлаараа туслаж уриалж дуудахсан гэж хүсдэг. Би хүнд тэгж тусаллаа гэж зарлаад байдгүй ч чадлаараа туслахыг хичээж явдаг миний найз нөхөд урлагийн салбарынхан бүгд мэднэ.

Твиттэр дээр дуучин МУГЖ Ариунаагийн нэрээр хаяг нээж худал мэдээлэл сэвж ар түмнийг улам хурцласан байна цагдаагийн газар хэллээ гэж эгч дамжууллаа. Зохиолч Шүүдэрцэцэг Бачка ахын ярьсан онигоог 13 настай охины нас ба.р.са.н хэрэгтэй санаатай бодлогоор холбож бичиж биднийг гэмт хэрэгтэн мэтээр бусдад ойлгуулж байгаа нь маш харамсалтай. Та бүхнээсээ хийсэн алдаагаа дахин давтахгүй хичээж амьдрая гэж хүсээд өөрийн контент болох 25тв дээр эрхлэн явуулдаг Nyambaa Sally нэвтрүүлэгээ зогсоож байна.” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *