Ханхүү-н хамтрагч Нандин-Эрдэнэтэй хос болохоор явна

Ням гариг бүр үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж буй “Ододтой бүжиглэе” шоунд охидын краш баатрууд ихээр тодорч, зарим нэг нь хоорондоо романс үүсгээд эхэлчихэв.

Олонд “ханхүү”-гээрээ алдаршсан Г.Дөлгөөн-Аюуш хамтран бүжиглэгч Т.Нандин-Эрдэнэ нарыг хайр сэтгэлийн холбоотой хэмээн шум дэгдээд амжсан. Харин хамтран бүжиглэгч нар ямар ч хайр сэтгэлийн холбоогүй гэдгээ нэвтрүүлгийнхээ үеэр хэдэнтээ тайлбар хэлээд амжсан.

Шат ахих тусам бие биендээ дасаж, жинхнээсээ романс үүсгэхийг хэн ч үгүйсгэхгүй биз. Тиймдээ ч Г.Дөлгөөн-Аюуш хамгийн сүүлийн дугаарынхаа төгсгөлд жинхэнэ хос болох амлалтыг өгөөд амжсан. Зөвшөөрлөө хүртэл Т.Нандин-Эрдэнээс авч байгаа нь цаанаа л нэг хар төрүүлмээр.

Олон жил ганц бие явсан ханхүү сэтгэлийн шархаа нөхөж, эцэст нь нэг юм найз дурлалт бүсгүйтэйгээ учрах нь.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *