Наро Банчэн: Зүрхээ энэрэл хайраар дүүргээрэй…

Олны дунд царайлгаараа алдаршсан гэгээнтэн бол Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. Түүнийг харсан хүн бүхэн “Ямар царайлаг юм бэ гэх уулга алддаг хэмээдэг. Ямар сайндаа л бүсгүйчүүдийн дунд “Ийм хүн лам байхад дэндүү царайлаг гэх яриа хөвөрч битүүхэндээ хайрын харц “чулууддаг  нь нууц биш.

Царайлаг гэгээнтэн маань өнгөрсөн өвөл уул уурхайн компанийн эзэнд хүргэн орж, өөрөө үрийн зулай үнэрлэсэн. Гэтэл хэдхэн хоногийн өмнө бизнесмэн Г.Анархүү, саятан О.Мөнхжин нар түүнрүү дайралт хийж, “Хүннү 2222” хотхоны байрандаа охидууд аваачиж бу.з.а.рлахаа  боль” хэмээн хатуухан шүү.м.жилсэн . Энэ бүхэнд Наро Банчэн гэгээнтэн тайлбар өгөөгүй л байгаа.

Тэгвэл Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өнөөдөр Наро банчэн гэгээнтэн өглөөний бясалгалаас буунгуутаа “Зүрхээ энэрэл хайраар дүүргэ. Энэрэл хайр чинь эргэн тойрон, найз нөхдөө төдийгүй эх болсон хамаг амьтныг ивээг” хэмээн Далай ламын үгийг постложээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *