Хөтлөгч Аригуны “халуухан төрх”, түүний тухай

Нилээд задгай хувцастай эфирт гарч шүүмжлэлд нэг хэсэг өртөж явсан хөтлөгч бол Б.Аригуныг залуус таних биз ээ. Тэрбээр Боловсрол телевизийн цаг агаарын мэдээг хөтөлдөг байсан юм.

Түүний гэр бүлийнхэн урлагийн хүмүүс бөгөөд чөлөөт сэтгэлгээтэй аж. Энэ нь түүний гадаадад төрхөнд нээх шүүмж дагуулаад байдаггүй бололтой. Энэ талаараа Б.Аригун “Миний аав зураач. Өвөө маань Ардын зураач Ц.Доржпалам гэж хүн байдаг. Аав ээж гэр бүлээ ярьвал тэд маань их эрх чөлөөтэй, чөлөөт сэтгэлгээтэй хүмүүс. Гэр бүл маань үргэлж надад эрх чөлөө олгож, миний дуу хоолойг сонсгодог.

Ээж маань над руу хүчтэй ширүүн дуугарч ч үзээгүй. Уян зөөлөн, мэдрэмжтэй миний үлгэр дуурайл болох хүн. Ээжийнхээ хувцаслах мэдрэмжийг би лав барахгүй. Дандаа л этгээд өөр дүр төрхийг бүрдүүлэхийг санал болгодог.  Надад тэг ингэ гэж зааж зааварлаж байгаагүй. Харин санал болгож чаддаг. Шийдвэрийг өөрөөр минь гаргуулна. Харин эгчийнхээ тухай ярихад миний шарыг их хөдөлгөдөг байсан. Намайг сул дорой, өөртөө итгэлгүй байхад хэзээ ч миний дүү мундаг гэж хэлж байгаагүй. “Чи иймхэн юм чадахгүй байгаа юм уу” гэх мэтээр хурцална. Сэтгэлзүйг 360 градус эргүүлэх чадалтай. Аав бол надаас нууцаар надаар бахархана. Илүү дутуу үггүй тийм л хүн” хэмээн дурьдаж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *