Дуучин Дэлгэрмөрөн Солонгон Ааштын талаар сая ийн бичлээ…

Дуучин Дэлгэрмөрөн: Ийм нэгэн зургийг олон сарын дараа өөрийнхөө цахим хуудсанд тавих болсон чинь сонин бас инээдтэй санагдаж байх чинь ээ. Хүмүүс надруу бичээд болдоггүй ээ.Танай хүүхдүүдийн ээж зүгээр үү? 2000н төгрөгөөр 5н хүн хооллох боломжтой гэсэн байна гээд байх юм. Өнөөгийн нийгэмд 2000н төгрөгөөр 5н хүн хооллох нь санаанд угаасаа багтахгүй л дээ гхгхгх.

Гэхдээ хөөрхөн үрсийнхээ ээжийн цусанд нь байдаг хэн ч хэзээ ч өөрийн болгож чадахгүй нэгэн чадварыг би харин хэдэн жил шуудайтай яс үүрч , шүлс асгартал идэж , утасных нь камерийг удирдаж явсаныхаа хувьд баталгаатай мэднэ гэдэгтэй маргах хүн одоохондоо байхгүй л болов уу гхгх. Миний асгаруулсан борооноос солонгорсон тэр эмэгтэй миний нүдэн дээр 40.000 төгрөгөөр 50н хүний 1, 2 р хоол хийцтэй цайтай бэлдчихсэнийг Хавдар судлалын клиникийн эмнэлгийхэн тэр аяараа гэрчилнэ л дээ золиг гэж. Тийм болохоор адтай золигтой ам булаалдаад дэмий байхаа даа.Тэр бүр 2000н төгрөгөөр 5н хүний өдрийн 3н хоол гэж бичсэн байгааг нь нөхдүүд дутуу уншсан бололтой гхгх.

Айхтар золиг чаддаг зүйлээ ярьдаг бууж өгдөггүй шөрмөстэй шартай хүн байгаа юм.Заа яахав гэхдээ нүүрээ улаалгалгүй шуудайтай яс үүрч явсан хүчирхэг аавын хайраар , бурхан үрсийг минь буянт малын шимээр бялхуулж өсгөдгийг нь бодохоор би бүх зүйлд харамсдаггүй.Тэр чаддаг зүйлээ л ярьдаг хэмээн ганц удаа магтая даа. гэжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *