Дуучин Ану өөрийн Ихэсээ идэх гэсэн ч чадаагүй гэнэ

Олон нийтийн сүлжээ сайт идэвхтэй хэрэглэдэг олны танил ээжүүдийн нэг бол дуучин Ану буюу Ч.Уранхолбоо билээ. Тэрбээр охид бүсгүйчүүдэд цахимаар дамжуулан олон төрлийн гоо сайхны зөвлөгөө өгдөг. Түүнчлэн завгүй ээжийн Vlog хөтлөн нэлээд олон дагагч үзэгтэй болсон. Тэрбээр харин саяхан нэгэн сонирхолтой зүйл ярьсан нь олон хүний анхаарлыг татжээ.

Дуучин бүсгүй дунд охиноо төрүүлснийхээ дараа хүний биед хэрэгтэй бүхий л шимт бодисыг өөртөө багтааж байдаг ихэсээ идэх бодолтой байсан гэнэ. Тэрээр энэ тухайгаа “Ихэс чинь өөрөө хүн төрөлхтнийг бий болгож  эхийн хэвлийд хооллож буй гол шим тэжээлийг агуулдаг ийм зүйл байгаа. Би өөрийнхөө ихэсийг харж байсан, том улаан зүйл байдаг юм байна лээ. Тэгээд хараад ихэсээрээ янз бүрийн юм хийнэ, халуун усанд дүрээд иднэ гэсэн чинь хараад чадахгүй юм байна лээ, цочирдоод. Тэгээд би ёстой идэж чадахгүй юм байна гээд больж байсан” хэмээжээ. Тэрээр одоогоор хүний ихэсээс гаргаж авсан бэлдмэл хэрэглэж буй аж.

Ихэс нь өөрийн үүрэгт ажлаа гүйцэтгэж дууссан хэдий ч түүнд агуулагдаж буй ашигт бодисууд хэвээр байдаг тул эх амьтад өөрсдийн зөнгөөр ихэсээ идэн алдагдсан тамир тэнхээ, эрч хүч, эрдэс бодисоо авч байдаг байна. Амьтан төдийгүй хүнээс гаргаж авсан ихэсийн бэлдмэл нь сүүлийн жилүүдэд гоо сайхан эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдэд ихээр хэрэглэгдэх болжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *