Төрөл арилжсан жүжигчин Навчаа, Одончимэг нар

Урлагийнхан толгой дараалан шагнуулсан ч энэ хоёр маань энгэрээ цоолсонгүй юу даа, энэ удаад. Бас л аатай жүжиглэдэг хоёр л доо. Гэхдээ бусдаасаа царай зүс, бас бус зүйлээрээ хэмжүүлчих гээд байсан тал бий. Тэгвэл карентины цаг хугацааг үр бүтээлтэй ашиглаж төрөл арилжсан байна. Жүжигчин Б.Одончимэг уруулныхаа дээд талыг сөхөж татуулсан байна. Харин Б.Навчаа яасан нь зурган дээр ил тод байна.

Урлагийнхан хийцгүйрсэн хоёр дахь жилд энэ мэтчилэн бүсгүйчүүд нь өөрөө өөртөө капитал засвар хийж эрчүүд нь бас яаж дутах вэ жижиг сажиг зүйлээр оролдож байгаа талдаа. Нэг үе дуучид, улс төрчид толгой дараалан ботоксдуулж инээхэд нүүр нь хөдлөхгүй болчихоод байсан тал бий. Одоо жүжигчдийн тэр мөчлөг ирсэн бололтой.

эх сурвалж:фактньюс.мн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *