“Vandebo” хамтлагийн дуучин Эбо: Би та нараас миний дууг сонсооч гэж гуйгаагүй

Монгол Улсын 6дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөж, төрийн тэргүүний тамгаа гардан авах үеэр “Vandebo” хамтлагийн гишүүн, реппер Эбо электрон там.хи  буюу va.pe  татсан нь анхаарал татаж, олны дургүйцлийг төрүүлсэн билээ.

Тэгвэл олноос шүүмжлэл сонссон “Vandebo” хамтлагийн дуучин Б.Эрдэнэболд “Би та нараас миний дууг сонсооч гэж үнэндээ гуйж байгаагүй ээ. Би зүгээр л өөрийнхөө төлөө, ээжийнхээ төлөө, гэр бүлийнхээ төлөө ажиллаж амьдарч байна. Анхаарал тавьсанд баярлалаа” хэмээн инстaграм хуудаснаа бичжээ.

Учир нь дуучин Эбог хүн бүхэн шүүмжлэхэд түүний ээж хүүгийнхээ талд орж хүүдээ хандан “Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг юм. Ээжийн хүү сэтгэлээр бүү унаарай! Хүн нэрээ тогос өдөө гэдэг юм дахиж бүү алдаарай. Миний хүү сайн явах заяанд төрсөн буянтай хүү шүү! Хичээгээрэй! Сайхан амарсан уу миний хүү. Фэйсээр янз бүрийн л юм ярьцгаах юм. Миний хүү сэтгэлээр бүү унаарай. Дэмждэг хүн дээрээ дуу хоолойгоо нэгтгэсэн болохоос худалдагдсан гэж өөрийгөө битгий зэмлээрэй!” хэмээн бичсэн чатыг тэрээр цахим хуудаснаа дэлгэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *