Хөтлөгч Билгээ “Монгол коммент”-оо орхижээ учир нь…

Монгол коммент нэвтрүүлэгийг өнөө цагийн хамгийн их үзэлттэй нэвтрүүлэг гэдэгтэй санал зөрөлдөх хүн байхгүй биз ээ.

Уг нэвтрүүлгийг Даваа-с Баасан гаригийн 18:00-с хөтлөгч Билгээ, Пүүжээ хоёртой санал бодлоо уралдуулан үздэг.

Энэхүү нэвтрүүлгийг үзэх хамгийн гол шалтгаан нь үзэгчдэд үнэн зөв мэдээллийг өөрийнхөө эмоциороо хүргэдэг сэтгүүлч М.Батбилгийн дүгнэлт сэтгэгдлүүд байдаг билээ.

Тэгвэл М.Батбилэг “Монгол коммент” нэвтрүүлгийг 10 жилийн хугацаанд үзэгчдэд хүргэсний эцэст орхисон байна. Өөрөөр хэлбэл, тэрээр “Карантин 14” шоу, “Мэдээллийн урсгал” нэвтрүүлгүүдийг хөтөлсний

эцэст ТВ9 телевиздээ ажлаас гарах өргөдлөө гаргаж, ажлаа өгчээ. Тэрээр өдгөө хүү, ээжийнхээ хамт өөрийн төрсөн нутаг болох Ховд аймагт аялж, амарч яваа гэнэ.

Түүнийг үзэгчдэд анхлан таниулсан “Монгол коммент” нэвтрүүлгийн эфирт хөтлөгч Пүүжээ ганцаараа үзэгдэх байх болсон шалтгаан нь ердөө л энэ аж. Ямартаа ч, уян зөөлөн сэтгэлтэй,

сэтгэлийн эмоцио олноос нуудаггүй сэтгүүлч Билгээ хэзээ нэгэн цагт Монгол коммент нэвтрүүлгийн эфирт эргэн ирэхийг ерөөе.

mm