БУЛШИН ДОТРООС АМЬД ХҮН ГАРЧ ИРЖЭЭ

Бразилийн Сан-Паулу хотын оршуулгын газарт гэр бүлийнхээ бунхныг эргэхээр ирсэн эмэгтэй ойролцоох нэгэн булшнаас юм маажих, тогших шиг сонин дуу чимээ гарахыг сонсчээ.

Эхлээд эмэгтэй учиргүй их айж, ха.шгиран зугтаасан ч дараа нь аврах алба дуудсан байна. Цагдаа руу утасдахад итгэсэнгүй, харин ч утсаар тогловол хариуцлага хүлээлгэнэ шүү хэмээн загнажээ. Эцэст нь эмэгтэй байн байн утасдаж анхааруулсан тул албаныхан аргагүй ирж үзвэл булшнаас үнэхээр амьд хүн гарч ирэх нь тэр.

Цагдаагийн газрын мэдээлснээр бол хотын даргын албанд ажилладаг энэ эрийг хүмүүс х.э.р.цгийгээр зо.д.оод хоосон булшинд хийж булаад орхисон нь тэр байсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *