Дэлгэрмөрөн KOBИД-с хамгаалж буй аргаа дэлгэлээ- Хадгалаад аваарай

Дэлгэрмөрөн: Өдрийн амгаланг эрье ээ ах дүүс минь. Улс нийгэм даяараа тү.г.шүүртэй байгаа цаг дор ард иргэд бид улам бүр нягт хариуцлагатай байж бие биенээ түшин хайрлаж хамгаалах нь хүмүүс бидний ухамсарт үүрэг гэж бодож байна. Зөөсий бид хоёр өдөр бүр өглөөний цайны дараа ВИТАМИН Д 4000 , ВИТАМИН Ц 1000 , шулуун гэдэсний дархлаа дэмждэг ВИФЕРОН лааг шаардлагатай тохиолдолд том хүн өдөр бүр хүүхэд өнжөөд нэг хийж хувиралд орж хүний амь насанд хүрж байгаа /ко.рона/-гийн эсрэг амь амьдралаа хамгаалж байна.

Мэдээж ариун цэврийг эрхэмлэж гараа тогтмол угааж 99,9% бактерийн эсрэг сальфетка хэрэглэж , гэрээс гарахгүй дэглэм сахиж шаардлагатай тохиолдолд маскаа зүүж зайгаа бариад л явж байна даа.Хэрэгтэй мэдээлэл байвал тогтоож аваад бидэнд ч гэсэн үнтэй зөвөлгөөгөө хуваалцаарай.Өө нээрэн миний хайртай үрсийн ээж “Солонгон аашт”ын заасан цагаан гаа лимонтой цайг сурж аваад дандаа ууж дархлаагаа дэмжмээр байна шүү хүмүүсээ.

Одооноос эхэлж дор бүрнээ хариуцлагатай байхгүй бол ирэх намрын хичээлийн шинэ жил болон элсэлтийн шалгалт зогсож , жижиг дунд бизнес эрхлэгчид банк санхүүгийн хямралд орж , хөдөлмөр эрхлэх залуус ажлын байр орлого хумигдаж , улс эх орон нийгэм даяараа жинхэнэ утгаараа зовлонтой хутгалдаж болзошгүй ээ тийм үү??? Ээ хүмүүс минь энэ бүхэн амьдралаас биш бидний хариуцлагаас шалтгаалаад байгаан биш биз!!! Эмнэлэг бүхэнд ор хүрэлцэхгүй эмч сувилагч нар маань сөхөрсөн байна.Эрүүл мэндээс илүү эрхэм баян гэж байхгүй шүү хүмүүсээ. хэмээжээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *