Жүжигчин Ундралын нөхөр Даваадорж: 5 минутын зугаанаас болж битгий салаарай !!!

Жүжигчин Ундралыг Херо-н Баатарын экс эхнэр гэдгийн хүн бүр мэдэх биз ээ. Үүний дараа Ундралын эхлүүлсэн шинэ амьдрал Даваадорж гэх залуутай бөгөөд түүнийг Урбан толкоор хүмүүс илүү мэдэх болсон. Тэрээр ийн бичсэн нь хүмүүст хүрчээ:

Намайг сайн аав байгаад баярлалаа гэж олон хүн бичих боллоо. Би өөрөө аавтайгаа ойр өсөөгүй. Бага байхдаа аавтайгаа хамт байгаа хүүхдүүд хараад цагаан атаархал төрдөг байлаа. Тиймээс хүүхэдтэй болвол хэзээ ч ганцаардуулахгүй гэж өөртөө амалсан. Яахав дурлал, хайр, шохоорхлоо ялгахгүй нялх үрсээ битгий гомдоогоорой. Ялихгүй юмнаас болж битгий салаарай. 5 минутын зугаанаас болж чамайг гэсэн үрээ битгий гомдоогоорой. Энэ нийгэмд би сайн аав шиг харагдаж байгаа нь харамсмаар – аав байх чинь уг нь зүгээр л чиний үүрэг шүүдээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *