А.Хишигдалай: 11 жилийн өмнө намайг хэн ч биш байхад Балхаа ах маань өдий хүргэсэн дээ…

Дуучин А.Хишигдалай нь нас залуу ч гэсэндээ монголын рок попын хүчтэй төлөөлөл, нүүр царай болсон билээ. Түүний хоолойны чадал чансаа, цар хүрээ нь түүний хамгийн том зэвсэг бөгөөд түүний өөрийнхөө байж чаддаг зан чанар нь олонд танигдахад ихээхэн нэмэр болсон юм.

Анх UBS телевизийн “Universe best songs” шоуны шилдэг 25 оролцогчийн нэг болж чадсан тэрээр 11 жилийн өмнөөс Балхжав хэмээх эрхэм ая зохиогчийн ивээл дор багтан урлагийн зам мөр нээгдсэн гэдэг. Дуучин Хишигдалай нь “Хамгийн их хайрлаж хүндэлж явдаг Балхаа захирал минь 11 жилийн өмнө хэн ч биш байхад үргэлж дэмжиж өдий хүргэсэн хүн минь. Тэр олон хүүхдээс чи хол явна гэж хэлсэн ганц хүн дээ” хэмээн дурдсан байдаг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *