Дуучин Ану өдөр болгон 200000-400000 төгрөгөөр нүүрээ буудуулдаг гэвэл та итгэх үү?

Алдарт эхийн одонтой 5 сайхан охины ээж болсон, гала хамтлагын дуучин Ану буюу Уранхолбоо нь сүүлийн үед бизнес, маркетингийн салбарт хүч үзэж байгаа билээ.

Түүний өдөр тутмын амьдрал тунчиг завгүй өрнөдөг бөгөөд маш олон ажлыг нэг дор амжуулдаг гэнэ шүү.

Хувийн бизнесийн ажил, бренд нүүр царай, чухал уулзалт, хүлээн авалт гэх мэтчилэн маш олон хүний өмнө гарах ажил хийдэг тул үзэгч болоод хамтран ажилладаг албан байгууллагуудыг хүндлээд өдөр болгон өөрийн гадаад үзэмжиндээ хамгийн багадаа 200000-400000 төгрөгтэй тэнцэхүйц нүүр будалт, үс засалт зэргийг хийлгэдэг байна.

Мөн 5 хөөрхөн гүнжийн ээж учраас охидууддаа үлгэр дуурайлал болохын тулд өдөр болгон хайр татам, харц булаам имижийг бүрдүүлдэг байна.

Түүний энэхүү биеэ гоё сайхнаар нь авч яваа, гадаад үзэмж болоод дотоод сэтгэлдээ үргэлж гэгээлэг бүхнийг бодож явдаг зан чанараас олон олон охид, бүсгүйчүүд үлгэр дуурайлал авдаг гэдэгт эргэлзэхгүй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *