ХАЙРТ минь чамдаа үүнийг л АМЛАЖ БАЙНА…

Хайрт минь чамдаа нэг л зүйлийг амлаж байна. Ганц л зүйлийг тангаргалаж байна. Би чамайгаа насан туршдаа ХАЙРЛАНА… Ганцхан чамайг…

Чамайгаа анх харсан тэр өдрөөс хойш анхны харцаар дурласан гэж би хэлэхгүй ээ. Нүдэнд дулаахан, харц ялдам дөлгөөн байдлыг чинь би тэрхэн агшинд үл тоон өнгөрчээ. Хорвоо дэлхийд ганц л дүрэм үйлчилдэг мэт санагдах юм. Учрах тавилантай хүмүүс учирдаг юм байна. Уулзах заяатай хүмүүс уулздаг юм байна. Чамтай танилцсан тэрхэн өдрөөс эхлээд хорвоо дэлхий өнгө орох мэт, аялгуу эгшиг хөглөгдөх мэт л санаа бодол тэр чигээрээ өөрчлөгдсөн хайрт минь…

Хамтын амьдрал гэдэг зүйлийг одоо л ойлгож байна. Нэгэн биений минь тал болсон хайрт чамаасаа их л юмыг сурах юмдаа. Ганц бие явахад хүн бүрийн дутагдалтай зан нь хэт өөртөө итгэлтэй, бардам байдаг юм шигээ. Чамтайгаа учирсан тэр л цагаас эхлэн өөрийнхөө алдаа дутагдал бүрийг ойлгож, ухаарч, түүнийгээ засаж залруулсанаар чиний бүтээсэн БИ болж хувирчээ. Хайрт минь, Хонгор минь, Хань минь чамдаа дэндүү их талархах юм даа. Миний амьдралыг аз жаргал, баяр баясал, инээд хөөрөөр бүтэн дүүрэн байлгадагт баярлалаа. Энэ бүх зүйлд ХАЙРТАЙ гэдэг ганцхан үг дэндүү багадах учраас… Энэ бүхнээ үйлдлээрээ л батлан харуулъя. Бүх амьдралаа чамдаа л зориулъя..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *