Залуус УИХ-н гишүүн Ш.Раднаасэдийн БУЛХАЙГ дэлгэв.

Бид хүүхэд, багачууддаа унших гоё ном, орчныг нь хэзээ ч бүрдүүлж өгдөггүй байж “Манай энэ хүүхэд ном уншдаггүй юмөө. Утсаа маажих л эрдэмтэй” гэж өөрсдөө өөгшүүлээд байдаг юм биш биз дээ? Ид шидийн орны MAGIC BOX төсөл нь унших номыг нь номын сантай нь шийдэж буй цогц төсөл билээ.

Удахгүй Ид шидийн орныхон нэг контейнерыг засч тохижуулах дотор гадна дизайн, материал болон бусад бүх зардлын тооцоо, үнэ хөлс, хүн хүч зэрэг бүх мэдээ мэдээллийг олон нийтэд ил болгосон билээ. Номын сангаас тухайн орон нутгийн иргэд уншиж, боловсорч, мэдээлэл авч байх ёстой.

Сайн санааны үндэс дээр тулгуурлан шилдэг залуусын нэгдэл бий болж уг төслийн хэрэгжүүлж байгаа бөгөөд маш амжилттайгаар ажлын гараагаа эхлүүлж, хөдөө орон нутгаар ажлын их аяндаа гарчээ.

Гэтэл мундаг залуусын ажлыг нь улс төртэй холбогдуулах гэсэн мунхаг бодолтонгууд олширчээ. Тухайлбал УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нь энэхүү төслийг өөрөө хийж, хэрэгжүүлж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц нийтлэлийг өөрийн цахим хуудаснаа тавьжээ. Хэдий энэхүү төслийг дэмжиж болох ч сайн хүн болж дүр эсгэж байгаа нь залуусын дургүйцлийг ихэд хүргэжээ.

Энэ төсөл нь зөвхөн сайн санааны үзүүрт олон нийт, хүүхэд багачуудын соён гэгээрлийн төлөө хийгдэж буй ажил бөгөөд улс төртэй холбох, холбогдуулах ямар ч шаардлага байхгүй билээ.

Ийм сайхан ажлыг хийж хэрэгжүүлж байгаа ажлын хэсэг, дэмжигч байгууллага, хувь хүмүүсдээ талархаад баршгүй бөгөөд та бүхэндээ аз жаргал, хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *