Сурагчдын үдийн хоол гэнэ. Нохойны хоол ч ийм байхгүй шүү!!

УИХ-аас 2019 онд баталсан ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгон, санхүүжилтийг нэмэхээр тусгасан байдаг.

Энэ хүрээнд Засгийн газрын энэ сарын арван нэгний хуралдаанаар “Үдийн цай” хөтөлбөрийг албан ёсоор “Үдийн хоол” болгож 1-5 дугаар ангийн нэг хүүхдэд ногдох зардал 900 төгрөг байсныг 1500 болгон нэмсэн юм.

Гэвч бодит байдал дээр хүүхдэд чанарын шаардлага хангасан хоол өгөхгүй байгаа юм. 900 төгрөгийн үдийн цайг 1500₮ болгоод үдийн хоол болгоно гэсэн шийдвэрт олон нийт баяртай хүлээж авсан билээ.

Өглөө бүр цайгаа уугаад гэрээсээ гардаг хүүхэд цөөн бөгөөд эрүүл мэнд ходоод гэдэст нь нэмэртэй гэж бодож битүүхэн баярласан гэвч бодит байдал дээр бүх зүйл эсрэгээрээ ямарч хараа хяналтгүй зохицуулалтгүй байгааг та бүхэн харж байна.

Сургуулийн цайны газрыг хувь хүн, албан байгууллагатай гэрээлж чанаржуулах, сургуулийн төсөвт суусан бүх мөнгийг үдийн цайнд зориулдаг болох тал дээр ажиллаа худлаа томордог,

ямарч гүйцэтгэлгүй хэдхэн сарын настай шийдвэрүүдээ эргэж харах цаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *