Монголд сугалааны тохирол ингэж БУЛXAЙТАЙ болдог байна.

Сугалаанд зөвхөн азтай хүмүүс хождог гэдэг үе өнгөрчээ. Учир нь сугалааны тохирол явагдаж байх агшинд маш олон төрлийн булхай явагддаг байна. Ихэнхдээ сугалааны тохирлыг тухайн телевизийн хөтлөгч нь зочин хөтлөгчийн хамт удирддаг бөгөөд ямар ч булхайт зүйлгүйгээр явуулж байна хэмээн нүүрэндээ инээд дүүрэн мишээж иргэд олныг хуурдаг нь нэгэнтээ батлагдлаа.

Тухайлбал хийморьтой сугалаа нэртэй хонжворт нэвтрүүлгийн үеэр иргэдийг хуурч байгаа нь бичлэгээр батлагдсан юм. Сугалааг сугалж буй агшинд урьдаас бэлдсэн өнгө ижил цаасыг гартаа барьж шилэн хорго луу хийснээр сугалааг сугалж байгаа мэт хуурамж жүжиглэлт явуулж иргэд, олон нийтийг хуурсан байна.

Уг хэргийг холбогдох шатны байгууллагууд анхааралдаа авахгүй бол олон олон иргэд хөрөнгө, мөнгөө үгүй хийх таагүй нөлөөтэй юм. Хэрэв таны ойр орчимд иймэрхүү сугалаанд оролцож байдаг, оролцсон байвал үүнийг сануулах хэрэгтэй болов уу? Заавал нийтэд хүртээж, мэдэгдэх нь чухал юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *