Уг Монгол кино анх удаа ОСКАРТ нэр дэвшинэ.

Монголд кино урлаг эрчимтэй хөгжсөн энэ үеүдэд гадны кино фестивальд олон олон монгол уран бүтээлчдийн кино амжилттай яваа билээ. Бүр тэр бүү хэл хамаг шагналт байрыг нь монгол бүтээл эзэмшиж, кино шүүмжлэгчдээс сайн үнэлгээ авч байгаа гэнэ.

Уг киноны нэр “Шат” бөгөөд богино хэмжээний кино юм. Америкийн Нэгдсэн Улсын Чикаго дахь хүүхдийн кино наадмын богино хэмжээний киноны төрөлд тэргүүн байр хүртсэн “Шат” кино Оскарын наадмын богино хэмжээний киноны төрөлд өрсөлдөх эрхээ авчээ.

Тус уран бүтээлийг Австралийн “Bus Stop Films”, Монголын урлагийн зөвлөл хамтран бүтээсэн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *