БАЯРТ МЭДЭЭ: Оогий бүсгүй энх амаржиж, бүл нэмлээ.

Австрали улсад тунчиг амжилттай карьертай монгол бүсгүй бол Оогий буюу О.Оюунцэцэг юм. Тэрээр нэр хүндтэй томоохон компанид өндөр албан тушаал хашдаг бөгөөд өөрийн “OOGII” брендийг үүсгэн бий болгоод охид бүсгүйчүүдийн шунал, хүслийг өдөөсөн сайхан бүтээгдэхүүнүүд гаргадаг билээ.

Харийн залуутай айл гэр болсон тэрээр аз жаргал, хайр энхрийлэл дунд амьдарч буй нь илхэн байдаг билээ. Түүний хүчирхэг, бардам, үзэсгэлэнтэй зан төрхөд эрэгтэй хүн байтугай эмэгтэй ч дурлахуйц байдагт маргалдах хүн байхгүй биз ээ.

Үзэсгэлэнт бүсгүй Оогий маань өсвөр насны хөөрхөн хүүтэй бөгөөд хайртай хүүдээ дүү гаргаж өгчээ. Саяхан амаржсан бүсгүй бие тунчиг сайн байгаа бөгөөд эх, үрсийн бие тайван амгалан байгаа гэнэ шүү. Бүл нэмсэн аз жаргалтай үеийн агшинаа олон нийттэй хуваалцсан энэхүү сайхан гэр бүлд аз жаргал хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *