MUKBANG од Yang Soobin нь 45кг турсан гэнэ. Түүний нууц арга бол…

Мукбанг гэдэг нь Солонгос хэлэнд идэх буюу “mukba”, дамжуулах, нэвтрүүлэх буюу “bangsong” гэсэн үгсийн хослол бөгөөд шилдэг мукбанг хийгчид ивээн тэтгэгч оролцуулахгүйгээр сард 15,000 доллароос дээш орлого олдог байна. Тэгвэл шилдэг мукбанг хийгч Yang Soobin-г энэ удаа онцлож байна.

Yang Soobin нь Youtube хуудаснаа 2.84 сая subscribers-тай бөгөөд өөрийн онцгой содон хөгжилтэй зан чанараараа бусдын анхаарлыг татдаг билээ. Тэрээр 2019 оны 5 сараас эрүүл зөв хооллож, фитнессээр хичээллэж эхэлсэн гэдэг. Soobin нь хурдан хугацаанд их жин хаяж, эрүүл мэндээрээ хохирохыг хүсээгүй бөгөөд хувийн дасгалжуулагчын удирдлага дор нийт 45кг хасжээ. Тэрээр энэ хугацаанд шантрах зүйл маш их байсан ч түүний үзэгч фенүүд Soobin-нд “хүчтэй байгаараа”, “чи чаднаа”, “амжилт” гэх мэтчилэн урмын үгс байнга хэлдэгт ихээхэн тус дэм болсон хэмээн өөрийн цахим хуудаснаа талархал илэрхийлжээ. Ингээд түүний хөдөлмөрийн үр дүнг харна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *