41 настай Жан Нарагийн залуу харагддаг НУУЦ ба түүний ЗУРГУУД

Солонгос бүсгүйчүүд эрт дээр үеэс тунгалаг, толигор арьсаараа гайхагдсаар ирсэн гэдэг. Тэдний гэрэлтсэн, өөгүй цагаан царайны нууц нь өдөр тутмын арчилгаатай нь холбоотой бөгөөд энэ нь хөгшрөлтөөс хүртэл сэргийлдэг гэнэ шүү.

Солонгосчууд арьс арчилгаандаа маш их ач холбогдол өгч чаддаг учраам бүсгүйчүүд нь ийм залуу харагддаг. Солонгос хүүхнүүд уулзалдхаар энэ арьсанд сайн гээд л янз бүрийн витамин, тос гаргаж ирээд нүүр нүүрэн дээр шүршээд, нялаад тайван байлгадаггүй гэнэ.

Үзэсгэлэнт, мөнхийн залуу гэх тодотголтой Жан Нара өдгөө 41 настай бөгөөд түүний арьс арчилгааны нууц өдөр тутмын тогтмол арчилгаа, эрүүл зөв амьдралын хэв маяг, зөв хооллолт гэнэ шүү. Тэрээр өглөөний арьс арчилгаандаа л гэхэд 8 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд энэ нь тодорхой хэмжээний дэс дараалалтайгаар өөрийн арьсанд тохирсон бүтээгдэхүүн ашигладаг тул өөгүй, тольгор, эрүүл, залуу арьстай байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *