Т.Дэлгэрмөрөн: Чамдаа би ҮНЭН СЭТГЭЛЭЭСЭЭ дурлажээ. НАМАЙГ ӨРШӨӨ…

Дуучин Т.Дэлгэрмөрөн, түүний гэргий Ананда буву Солонгон Аашт нарын хувийн амьдрал нийтэд илхэн байдаг гэхэл хэлсдэхгүй билээ. Тэдний амьдралын аз жаргал, уйтгар гуниг, ололт амжилт, ажил хэргийн явц зэрэг нь олон нийтийн сүлжээнд нээлттэй байдаг нь сонирхолтой.

Хэсэг хугацаанд туурга тусгаар байсан хос хоёрын амьдрал нэгдэн нийлжээ. Шинэ оны босгон дээр Дуучин Дэлгэрмөрөн нь уучлалт хүсэн, элэг бүтэн аз жаргалтайгаар хуучин оноо үдсэн гэнэ.

Дуучин Т.Дэлгэрмөрөн хэлэхдээ: Үнэн сэтгэлээсээ дурлаж хайрласан эр хүн сохор дүлий юм шиг ааш авир гаргаж, бусдыг үл хүндэтгэн эрхшээх энүүхэнд байдгийг энэхэн амьдралаас иөхөс би олж мэдсэн юм. Ялангуяа бүсгүй хүн, тэр дундаа нялх биетэй эмэгтэй хүний бие, сэтгэлийн өөрчлөлтийг эр хүн бид нар үнэхээр анзаардаггүй болохоор тэр үйл явцыг нь мэдрэхгүй тэрсэлдэж амьдралаа алддаг болохыг ухаарсан нь энэ.

Энэ бүхнээс үүдэж бидний орон зайд үнэт зөвөлгөө ухаарал үлдээх гэсэн хайртай хүн бүхнээ гомдоочихсон байсны эрхэм хүн бол түүний минь хайрт ээж Сома багш. Шинэ оны босгон дээр миний бие хайрт үрсийнхээ эмээгээс уучлалт хүсэх гэсэн юмаа. Би дурлал хайрынхаа төлөө дутуугаа дүүргэх гэж тэмцэхдээ хайртай ханийхаа ээжийг гомдоочихсон. Гэмгүй нэгэн хүнийг элдвээр хэлж үл хүндэтгэж, тэр хэрээрээ ухаарахгүй худалд итгэн гүжирдэж явсан алдаагаа засах гэсэндээ би ээж таниасаа уулчлалт хүсэж байна.

Бидэнд үлдээх гэсэн амьдралын тань үнэт цаг хугацааг хугаслаж дэмий үгсээр гүтгэж явсан алдаагаа би дахин давтахгүй. Улиран одож буй хуучин бүхнийг зөвөөр сольж, цоо шинээр эхлүүлэх боломж хүн бүхэнд байдаг тул бодит амьдралынхаа төлөө уужим ухаанаар бусаддаа урам хайрлацгаая хэмээн хүсэж байна. Шинэ оноо элэг бүтэн сайхан угтаарай.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *