Дуучин Укагийн ХАЙР ТАТАМ бяцхан охин. Түүний аз жаргал дүүрэн гэр бүл…

Одоо цагт хамгийн тод гялалзаж яваа урлагийн сор болсон бүсгүй бол Уламбаяр буюу Ука билээ. Онцгой содон стиль имиж, ганган хээнцэр хэв маягаараа урлагийн тэргүүн эгнээнд зогсох дуучин бүсгүй маань харьцангуй орой гэр бүл зохиосон гэдэг.

Түүнийг хайр энхрийлэл, халамж сэтгэлд жаргалтайгаар умбуулж буй залууг Чука гэдэг бөгөөд бизнесмен залуу гэнэ.

Хос хоёр маань анх танилцсан түүхээ хуваалцахдаа нэгэн сонирхолтой түүхийг инээд алдан ярьсан юм: Дуучин Ука нөхөртэйгөө анх танилцахдаа 2 орчим сая зээлж байсан гэдэг. Улмаар хоорондоо холбоо тогтоох контакт үүсэж бие биенийгээ танисан гэдэг.

Сонирхолтой байдлаар танилцсан хосууд 2015 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан бөгөөд, үүний дараачаар 2017 онд хоёрдох хүүхдээ өлгийдөн авчээ.

Урлагийн томоохон төлөөллөөс гадна сайн ээж, халамжит хань гэдгээ тод тодоос харуулдаг дуучин Ука нь чөлөөт цаг гарсан л бол гэр бүлдээ цаг гаргадаг гэнэ.

Дуучин бүсгүйн гэр гийгүүлэгч бяцхан үрс нь аавыгаа илүүтэй дуурайсан нь зургаас илхэн харж болно.

Түүний хайрт гэр бүлийн аз жаргалтай мөчүүдээс…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *