Р.Эмүжин: Би ДАСМААРГҮЙ байна. Миний дасахыг хүсэхгүй байгаа нөхцөл бол…

Нийгмийн дуут шувуухай хэмээн алдаршаад буй Зохиолч бүсгүй Эмүжин нь дахин нэгэн чухал сэдвийг хөндлөө. Тэрээр ийн өгүүлэв.

Би дасмааргүй байна. Нэг л мэдсэн томоос жижиг луу эзэлхүүн нь багассан гурван ч халуун аягатай болчихсон байсан. Шалтгаан нь бөглөрөл. Буйдан дээрээ тухалчихсан хүн шиг идээд, уугаад, инээгээд, уншаад, пост бичээд явж байдаг болсон байсан. Нэг л мэдэхэд үүндээ дассандаа.

Одоо бүр хаана ямар аятайхан бие засах газар байдгийг андахгүй сайн мэднэ. Миний дасахыг хүсэхгүй байгаа нөхцөл байдал ердөө л энэ. Нэг л мэдэхэд зам дээр амьдарч, ажиллаж сурсан байсан. Нэг л мэдэхэд хотод трамвай явж эхэлнэ гэж шоудсан түүний хугацаа дуусч, 2019 он улирсан байсан. Метротой болно гэсэн муухай хулхидалтыг даван туулсан. Одоо жил бүр энэ хотод 50 мянга орчим иргэн нэмэгдэж, оюутан хүүхдээ дагасан айлууд 70 мянга хүртлээ Улаанбаатарыг зорин нүүж байна. Үүнээс хойш байдал бүр дордоно. Сар, өдөр, жилээр муудна.

Автобусны буудал дээр иргэд нэг цаг биш, хоёр цаг зогсдог болно шүү. Тэгсэн яав? Нэг л мэдэхэд буруу жолоотой машинуудыг хориглоно гэсэн. Нэг л мэдэхэд төрийн албан хаагчид машинаар явж болохгүй гэсэндэг. Нэг л мэдэхэд машины татвар нэмэгдсэн. Нэг л мэдэхэд… Би энэ бүхэнд дасмааргүй байна. Дасахаасаа ч айж байна. Бас л машиндаа бичив, бас л ариун цэврийн өрөө хайхаас даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *