Р.Эмүжин: Улс бол алт биш, урвалт бол амлалт биш, хүүхэд ээ

Шударга үнэнг хамгийн ойлгомжтойгоор хүүрнэж чаддаг бүсгүй бол Зохиолч Р.Эмүжин билээ. Тэрээр ээлжит нэгэн шүүмжийг Л.Оюун-Эрдэнэд хандан бичжээ.

Р.Эмүжин: Энэ нэг хүүхэд бүх юмыг алттай зүйрлэж бодоод явдаг юм уу, хаашаа юм. Дипломат харилцаанд хэрэглэж болох үг гэж байдаг шүү. Долоомоор санагдахаараа юу ч хэлж болдог гэж боддог хэрэг үү? Ер нь Хөгжлийн банкны дуу.лианаар халхалж байгаад манай мөнгөнд дуртай балчирууд юу л хийх гээд байна даа.

Нүд чихээ сайн сортойлгож байхгүй бол ууж идээд, урваж шарваад явчих энүүхэнд болчихоод байгаа шүү дээ. Ардаа том хамгаалалттай, урдаа том чирэгчтэй у.лс шиг харин ч сайн өөрсдийгөө өмөөрч өрвөлзсөнийг нь бодоорой. Энэ хүний хайртай ах нь бүдүүн нарийн цариг ярьж арваад жил улсын хөгжил гацаасан.

Ямартай ч хя.тадуудтай нэг галт тэрэгт чихэлдэж яваагаа улсынхаа тэр.гүүний хүний нутагт хэлсэн үгнээс мэдэж авлаа. Монголчууд Хя-тадын галт тэрэгт яваа шүү гэж заавал Бээ-жингээс хашгирдаг нь яаж байгаа юм бол оо. Хя-тадын 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд нь нэрээ оруулчихсан тууж явбал гайхах юм ер алга даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *