Буянгийн Жагаагийн хүү Ильягийн БОГИНО амьдралын xapamcaлт mүүх

Монгол ард түмний дунд түс тас яриатайгаараа алдартай Б.Жаргалсайхан нь өөрийн цахим хуудсаар дамжуулан ОХУ болон ykpианы хооронд үүсээд буй үйл явцыг шууд ярилцлагаар ярих үедээ өөрийн өмнөх амьдралын талаар хуваалцсан юм.

Тэрээр 20 гаруй насны омоглон үедээ 1977 онд Зөвлөлт Холбоот Улсын Эрхүү мужийн төв Эрхүү хот дахь Политехникийн Дээд Сургуульд элсэн сансрын физикч мэргэжлээр суралцсан гэдэг. Энэ үед орос бүсгүйтэй айл гэр болж 1981 онд Илья хэмээх нэгэн сайхан хүүтэй болсон ажээ.

Гэвч тухайн үед энэхүү залуу гэр бүлийн аж амьдрал тийм ч удаан үргэл.жилсэнгүй. Нийгэм цаг үе, соёл уламжлал хэмээх олон зүйл хүчин зүйлээс шалтгаалан Жаргалсайхан нь эх орондоо ганцаар ирсэн гэдэг. Өөрийн төрсөн үрээ санах, санагалзах мэдрэмждээ хөтлөгдөн захидал илгээж, зурвас хүлээдэг байсан ч түүнд хариу захидал 14 жилийн турш ирсэнгүй.

Б.Жаргалсайхан нь шийдсэн бол хийдэг л учиртай нэгэн бөгөөд хүүгээ 15 настай байхад эрхүү хотыг дахин зорьж хүүтэйгээ уулзсан гэдэг. Хүү Илья нь эцгийгээ даган монголд ирж 4 жил амьдарсан бөгөөд сайн эцгийн шийрийг хатааж өөрийн хувийн бизнесээ эхлүүлэн тунчиг амжилттай яваа залуу бизнесмен болсон байна.

Хүүгийнх нь хувийн бизнес өргөжихийн хэрээр орлого нь нэмэгдэж, хөрөнгөжиж байлаа. Сайн яваа нэгэнд урам зориг өгөх хүн байхад, аmаархал тээн xap бyp.yy санах багагүй хүмүүс байх бөгөөд тэдгээр хүмүүсийн гарт на.сан өө.д болсон байна.  

  Энэхүү үйл явдалыг Б.Жарсалсайхан нь хэн хүнд хэлээд байдаггүй бөгөөд өнөө цагийн үйл явдалтай холбон тайлбарлахдаа улс т.ө.рийн бүхий л зүйлсийг өөрийн гашуун түүхээр товч бөгөөд тодорхой хүүрнэсэн нь энэ ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *