Үнийн хэт өсөлтөөс шалтгаалан ард иргэдийн дунд ямар нөхцөл байдал бий болсоныг хэлүүлэлтгүй сайн мэдэж буй бизээ. Бүх өргөн хэрэглээний зүйлс 10-130 хувь өссөн ч буцаад буурдаггүй нь хачирхалтай.
Олон нийтэд дуу хоолойгоо янз бүрээр хүргэж чаддаг залуу жүжигчин Тодгэрэл ийн хэллээ.

Дэлгүүрээс худалдан авалт хийгээд хийгээд надад НӨАТ-ын буцаан олголт нь 156000. Худалдан авалт хийх чадамжгүй хэдэн зуун мянган хүнд ямар юмны буцаан олголт байх билээ дээ. Ухаалаг утасгүй, дата байтугай интернет ч байхгүй олон өрх бий.
НӨАТ-ын баримтны Аппликейшн байх байхгүйтэй яриад ч хэрэггүй… НӨАТ-ын баримт өгдөг дэлгүүрээр ч үйлчлүүлж чадахгүй, захаас хоногийн хоолоо болгож байгаа нь хичнээн их гээч…

Амьдралд ойрхон, хөрсөн дээр буусан, чихэнд наалдахаар, агаарын биш амьдралын үнэн мөртэй дөхүүлж Xyцааpaй…