Сайн хүмүүс үргэлж байдаг гэдгийн БАТАЛГАА-3AABAЛ УHШ!

Сайн хүмүүс ямар ч цаг үед байдаг. Энэ 2 хүнийг таньдаг болоод 7 жилийн хугацаа өнгөрчээ. Нап дээр зорин ирж мантуун бууз, ороомог, кофе их зээлж авна аа. Анхлан би салбар дээрээ орлогоо авах гэж очиж байхдаа хараад худалдагчаа үнэгүй хоол, унд өгч байгаарай гэсэн юм л даа. Тэгээд төд удалгүй дуудаад хоол өгье гэтэл үгүй гээд яваад өгсөн юм.

Харин дараа нь зээлж авч байя, харин сар бүрийн 15-нд халамжийн мөнгөө аваад өгч байя гэснээс хойш уджээ. Хүнээр өрөвдүүлж зүгээр юм авахгүй гэсэн нэг сайхан чанар харагдсан юм.

Манай 2 цаг үеэс хамааран их хямарсан юм л даа. Би ч эхний жил худалдагчаасаа Лхагва дүү маань ирж байна уу? Ирвэл нь мөнгөө битгий нэхэж байгаарай. Санаа зовинолгүй ирж хоол унд авч байгаарай гэж хэлүүлээд өмнөх 140 000 төгрөгийг нь тэглэсэн гэж хэлүүлсэн. Ирэхгүй удахаар нь санаа зовно гэж чигтэйхэн. Нөгөө 2 минь зүгээр байгаа даа гээд л… Тэрнээс хойш авсаар ,өгсөөр яваад л…

Сая утас дуугараад тасалтал 3 дахин залгаад байдаг юм байна. Хаагдсан салбарын 1 түрээслэгч маань мөнгө өгөх ёстой гээд 2 хүн намайг хайгаад байна гэдэг юм байна. Манай гэртэй ойрхон тул хар хурдаараа гүйгээд очтол манай 2 маань мөнгөө бариад зогсож байна.

Утасны дугаар бичсэн цаасыг маань нандигнан цэмцийтэл нь хадгалжээ. 140 000 төг. Миний салбар хаагдсанд санаа тавьж байгаа 2 хүн байгаад үнэхээр баярлаад баршгүй нь ээ. Хүнийг гаднаас нь дүгнэдэггүй зан чанарыг аав минь суулгасанд би их азтай. Хүнийг битгий ялгаж байгаарай гэж хар бага бялчираас минь сургасан аавын минь ухаан энэ. Хаагдсан юм чинь гэж тэр чигтээ алга болсонгүй. Яг мөнгө өгөх өдрөө ирээд залгах хоёрыгоо хараад бүр хайр хүрсэн гэж яаана аа. Хоолонд ороорой гээд мөнгө авч өгсөн юм л даа. Сайн хүмүүс үргэлж дэргэд минь байдаг. Баярлалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *