Модель О.Билгүүн: Би гэдэг хүн ээжийгээ айmшигт өвчнөөс салгаад ирсэн шүү.

Олон нийтэд баяр баясал, инээд хөөр бэлэглэж байдаг Билгүүн нь эх орноосоо явж, хилийн дээс алхсан шалтгаанаа ийнхүү тайлбарласан ажээ.

      Гэнэтийн мэдээ сонсож хайртай ээжтэйгээ хамт эмнэлгийн шугамаар арлын Япон улсыг зорин ирлээ. Мэдээж эрүүл мэндээ түрүүнд бодно, гэвч ард үлдэх ажлууд, хамт олон маань яах билээ гэсэн даваанууд өмнө маань нүүр тулсан үе ирлээ. Гэвч өдийг хүртэл үргэлж асуудлыг боломж болгон шийдэж ирсэн өөрийн зан ч байна хамт олны маань итгэл үнэмшил ч байгаа учраас сэтгэл амар зорьсон хэргээ бүтээхээр харь нутагт нисэн ирсэн маань энэ. Энд ирээд эмнэлэгийн хажуугаар би юу хийх вэ гэж урдаа богино хугацааны боловч урт хугацаандаа хэрэгтэй зорилго тавин ажиллахаар судалж сууна. Энд 1 сар гаран болох байх гэж таамаглаж байгаа болохоор чадвал эмнэлэгийнхээ хажуугаар амжуулах бодолтой л явна даа.

      Өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирсэн Билгүүн нь баяртай мэдээтэй, хайртай ээжийгээ дагуулан иржээ. Ирэх ирэхдээ олон олон амжилтуудыг дагуулан ирж, монгол дахь бөөгнөрсөн их ажлууд луугаа ханцуй шамлан орсон гэнэ.

      Тэрээр баярт мэдээгээ хуваалцахдаа ийн өгүүллээ.

      Том ажлын ард гарсан ээж хүү хоёрт олон зүйлсийг ухааруулсан хэсэг цаг хугацаа өнгөрлөө. Ээж маань эрүүл болоод хагалгаа амжилттай болсон. Эх орон шиг минь сайхан нутаг хаана байна. Амжилт өөдөө зогсолтгүй тэмүүл. Эрүүл байж ихийг бүтээтгээе.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *