Ням гариг бүрийн үдэш аз жаргал бэлэглэдэг нэвтрүүлэг бол The Voice of Mongolia билээ. Хагас жилийн хугацаанд ая эгшигийн хөгөөр зүрхэнд хүрсэн дугаар бүрийг Монгол HD телевиз чанарын өндөр түвшинд хүргэсээр буй. Тэгвэл энэхүү урт хугацааны аялал өнөөдрөөр төгсөж шилдэгийн шилдэг оролцогч шалгарлаа.
Шилдэгийн шилдэг оролцогч бол Отгонбаяр дасгалжуулагчийн дуут шувуухай Даваадалай байлаа. Түүний содон төрх, хайр булаам харц, зүрхэнд хүрэх эгшиглэнт хоолой нь яахын аргагүй шилдэгийн шилдэг байлаа.
Монголын урлагийн салбарт цоо шинээр хөл тавин орж ирж буй залуу дуучиндаа урлагийн өндөр амжилт хүсэе. Үзэгч бүхэнд өөрийн дуу хоолойгоороо аз жаргал, гэрэл гэгээ, амар амгалан бэлэглэсэнд баярлалаа.