Мисс Бадамцэцэг ЖИНХЭНЭ ХАЙРТАЙГАА учирчээ. Түүний нөхөр…

Нэг хүнд ийм авьяас чадвар, эрдэм мэдлэг байж болдогийн том жишээ бол Бадамцэцэг бүсгүй билээ.

Тэрээр эрүү ам нүүр судлалын их эмчийн мэргэжил эзэмшсэн бөгөөд одоогоор шүдний эмч хийж буй.

Мөн олон олон киноны гол дүрийн эзэн тэрээр дэлгэцийн уран бүтээлд чадварлаг нэгэн гэдгээ үргэлж батлан харуулж байдаг.

Сайхан бүсгүйн бүхий л шинжийг агуулсан тус эмэгтэй нь монголын миссийн шагналтан бөгөөд мисс хэмээх алдарыг хүртээд амжсан юм.

Хувийн амьдралын хувьд 2 сайхан үрсийн ээж бөгөөд нөхрөөсөө салсан ба ганц бие ээжийн үүргийг нэр төртэй гүйцэтгэж буй.

Энэ удаад түүний ганц бие ээжийн амьдрал дуусч байгаа бөгөөд сайхан хайртайгаа нэгэнтээ учирчээ. Хөдөлмөрч, дайчин, шаргуу бүсгүйн амьдралд аз жаргал хүсэн ерөөе.