Энэ жилийн Хичээлийн хэрэгслүүдийн ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ-Арай ДЭНДҮҮ ЮМ…

Цаг үеийн байдал савлаж буй энэ үед хичээлийн шинэ жил гэдэг томоохон зүйл эцэг эх нарын нуруун дээр том ачаалал үүсгэж эхэлжээ. Монгол дахь цалингийн доод хэмжээ 480000 төгрөг бөгөөд үүнээсээ хэт давуу бүтээгдэхүүн байх нь хүндрэл үүсгээд буй.

Тухайлбал сурагчийн энгийн бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл бол хичээлийн дэвтрийн үнэ тэнгэрт хаджээ. Дунджаар 60 хуудастай дэвтрийн үнэ 1100 төгрөг болсон гэх ба нэг сурагч нэг хичээлийн жилд 50 дэвтэр хэрэглэлээ гэхэд 55000 төгрөг болж байгаа юм. Хуучин үнийн хөөрөгдөл үүсээгүй цаг үед дээрх тооцооллоор бодоход 60 хуудастай дэвтэр 550 төгрөг байсан ба нийт 27500 төгрөгөөр нэг хичээлийн жилийн хэрэглээний дэвтрийг худалдан авдаг байжээ.

Дээрх тооцоолол бол нэг сурагчийн дэвтрийн хэрэглээний зардал бөгөөд нэг айл өрхөд сургуулийн насны хэдэн хүүхэд байгаагаас шалтгаалан тус үнийн дүн ихсэх юм.

Мөн сурагчийн дүрэмт хувцасыг Монголд үйлдвэрлэв нэртэйгээр худалдан борлуулах болсон ба бага, дунд, ахлах ангийн сурагчийн дүрэмт хувцас нь одоогийн үнэ ханшаар 115000-231000 төгрөгийн үнэ ханштай байна. Энэ эцэг эх нарт хүнд ачаа болж байгаа бөгөөд худалдаа үйлдвэрлэл болоод эцэг эх нарын худалдан авах чадварын аль аль талдаа хүндрэл үүсгээд байна.

Худалдаа үйлдвэрлэлд яагаад хүндрэл үүсч байгаа вэ гэвэл бараа материал нь хил гаалиас шалтгаалан үнийн нэмэгдэлтэй байгаа гэх мэдээлэл өгчээ.

Сургуулийн барилгын хүчин чадал, хүүхдийн сурч боловсрох орчин нөхцөл, тав тухыг хангаж чадахгүй юмаа гэхэд дээрх үнийн хөөрөгдөлд анхаарлаа хандуулна уу хэмээн Төр 3асгаас хүсэж буйг эцэг эхийн төлөөллүүд санал хүсэлтээ илэрхийллээ. Үүнтэй санал нэгдэж буй бол уншигч та ч гэсэн үзэл бодлоо илэрхийлэх боломжтой ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *