Даян Аварга Н.Батсуурийн ТӨРСӨН ӨДӨР тохиож байна. Түүний сүүлийн үеийн зургуудаас…

Улсын баяр наадмын чимэг болсон хүчит бөхийн барилдаанд өнгө нэмж, сор нь болсон ард түмний хайртай бөх Н.Батсуурь билээ. Тэрээр Увс аймгийн Ховд сумаас гаралтай бөх бөгөөд үндэсний бөхийн Даян Аварга, Жүдо бөхийн ОУХМ залуу юм.

Тэрээр өөрийн ирээдүйн зорилгоо ийн хуваалцжээ.

Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуу үетэйгээ хуваалцъя гэж боддог юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Тэд маань эхнээсээ аймаг, цэргийн цол авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

Түүний хувийн амьдрал нь тогтуун сайхан, төлөв төвшин амьдралыг цогцлоож чадсан бөгөөд үзэсгэлэнт гэргий, 2 сайхан хүүгийн хамт аз жаргал дүүрэн амьдардаг ажээ. Ард түмний хайртай аваргын сүүлийн үеийн зургуудыг хүргэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *