Т.Билэгжаргалд ирж байсан СЭТГЭЛЗҮЙН ДАРАМТУУД…

Жүжигчин залуугийн 3олгүй явдал хүн бүрийн анхааралд байгаа энэ цаг мөчид хэдэн үг хэлэх нь зүйтэй болов уу.

Урлагийн хүний хувийн амьдрал олон түмний нүдэнд илхэн байдаг нь бичигдээгүй хууль.

Хэн нэгэн хүн энэ амьдралд алдаж гэнэ ээ гэхэд бах таваа хангаж буй мэт газар доогуур ортол муулдаг нь монголчуудын гэм биш зан бололтой.

Өөрсдөө алдаж үзээгүй мэт л аашлах нь илүүц зан бизээ. Хүнд муу үг хэллээ гээд та сайхан амьдрахгүй, Харин хэн нэгэнд сайн үг хэллээ гээд танд гарз тохиохгүй.

Амьддаа бие биенээ хайрлахгүй бол энэхэн амьдын ертөнцөөс яваад өгөх нь амархан бололтой…

Жүжигчин залууг алдаж эндэхийн цагт доорх үгсийг хайр найргүй хэлж байсан олон нийт өнгөрөөд өгөхийн цагт ивий минь…

хөөрхий минь хэмээн мянга өрөвдөөд яах билээ дээ. Түших ёстой цаг мөчид нь тосоод аваагүй л бол нэмж хэдэрлээд хэрэггүй л болов уу даа…

хмм