САЙХАН МЭДЭЭ: Амаржаад удаагүй мисс М.Дашбалжид 1-р байр эзэлж, ТИТМИЙН ЭЗЭН боллоо.

Боловсрол суваг телевизээс албан ёсны онцгой эрхтэйгээр зохион байгуулсан “Mongolia’s next top model” нэвтрүүлгийн хүчтэй оролцогч М.Дашбалжид хэмээн олон нийт сайн танина. Хэдий шоу дууссан ч гэсэн моделийн ажлаа хийж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө зүтгэж байгаа тэрээр “Mrs Glam World 2022” тэмцээний нэгдүгээр байрын миссээр шалгарлаа.

Сайхан хайртайгаа учирч бяцхан гүнжийн ээж болсон тэрээр өөрийн бие болоод гадаад гоо үзэсгэлэнгээ илүү тодотгон уг тэмцээнд бэлдсэн байна.

Дээрх тэмцээний удаах байранд Энэтхэг улсын мисс шалгарсан бөгөөд тэргүүн миссийн шагналыг Замби улсын үзэсгэлэнт бүсгүй хүртжээ.

Мисс М.Дашбалжид өөрийн сэтгэгдлийг хуваалцахдаа:

Миний амьдралын бас нэгэн шинэ хуудас нээгдлээ. Энэ хүртэл олон зүйл сурч, олон давааг давлаа. Олон орны мундаг охид болон бүсгүйчүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж хамтдаа гайхалтай дурсамж бүтээсэндээ маш их баяртай байна. Мөн энэ бүх хугацаанд ард минь байсан гэр бүл, найз нөхдөдөө маш их баярлалаа. Түүнчлэн намайг дэмжиж хамтран ажилласан үндэсний бренд, дизайнерууддаа гүнээ талархсанаа илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *