Дуучин Нара шинэ хүнээ өлгийдөн авч бүл нэмлээ. Сошиал ертөнцийн төмөр хатагтай хэмээн нэрийдэж болох хөдөлмөрч бүсгүй бол Нарантуяа буюу Нара билээ. Түүний гэр бүлийн байдал олон нийтийн хараанд өртсөн ч гэсэн аз жаргал дүүрэн элэг бүтэн амьдралыг цогцлоож чадсан юм.

Хөдөө аж ахуйн бизнес эрхлэх Нара нь хөл хүнд болсон ч гэсэн өөрийн ажил төрлөө таслахгүй үргэлжлүүлж байгаа юм.


Хөөрхөн залууг ханиараа сонгосон Нара нь хайрт бяцхан үртэйгээ уулзлаа. Ам бүл дөрвүүлээ болсон шинэхэн гэр бүл маань өшөө илүү өнөр өтгөн, аз жаргалтай болоосой хэмээн ерөөж энэхүү нийтлэлээ өндөрлье.

