МУГЖ Г.Ундармаагийн ТӨРСӨН ӨДӨР тохиож байна. ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ.

Үргэлжийн мөнхийн дуусашгүй их эрч хүч, цангинасан инээдийн эзэн бүсгүй бол МУГЖ Г.Ундармаа билээ. Түүний амилуулсан дүр, хийсэн уран бүтээл бүр чанар чансааг илтгэх ба жижиг детал нэг бүрийг чимэх хүсэлтэй, түүнийхээ ч донжийг хөөрхөн олчихдог авхаалжтай бүсгүй юм.

Энэ зуны гайхалтай байгаль, цаг уурыг ашиглан цоо шинэхэн уран бүтээлийн зураг авалтын ар талд гараад ирсэн Ундаргаа бүсгүй маань уран бүтээлийн олз арвинтай байгаа гэнэ.

Хувийн амьдралын хувьд халамжит хань, хөөрхөн охин үрийн хамт амьдрах бөгөөд үүн дээр нэмэгдэн гэр бүлийн гишүүнээс үл ялгагдах Коко хэмээх нохойтой юм. Тэжээвэр амьтанд тунчиг хайртай тэрээр өөрийн чадах чинээгээр амьтдад туслахыг эрмэлздэг нэгэн билээ. Гайхалтай биш гэж үү…

Өнөөдөр бол түүний хувьд нандин цаг хугацаа бөгөөд энэ хорвоод мэндэлсэн өдрийн баяр юм. Чимээгүйхэн, даруухан тэмдэглэх санаатай байсан ч гэсэн олон олон сайхан мэндчилгээнд дарагдан хөөрсөн сэтгэлдээ автаж сошиал хуудаснаа өөрийн зургаа орууллаа хэмээн талархсан сэтгэгдэлээ нийтлээд амжлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *